Түүх соёлын дурсгалт зүйлийн хамгаалалт
Хорьдугаар зууны тавиад оны сүүлч жараад оны эхээр түвд, түүх соёлын дурсгалт зүйлийг байцаан шалгах хэсэг байгуулж, олон газрын буурь, эртний барилга, эртний бунхан, эртний чулуун хөшөө, хадны сийлбэрүүдийг нарийн нягтлан судлаад, түүх соёлын дурсгалт зүйлийн тусгай удирдах байгууллага байгуулсан юм. Эмхтгэн цуглуулсан түүх соёлын хэдэн арван мянган ширхэг дурсгалт зүйлийг нэг нэгээр тэмдэглэн бүртгэж, төвлөрүүлэн хадгалсан байна. Цуглуулан эмхэтгэсэн түүх соёлын дурсгалт зүйлд, дэлхийд ховор байдаг ясан судар, Чанжуу хийдэд хадгалж байгаа сувдаар хэлхэж хийсэн танга зураг, Юун Мин гүрнээс хойшхи үе үеийн төв засгийн газраас түвдийн орон нутгийн албан тушаалтанд олгож байсан өргөмжлөл, зарлиг, тамга, алтан цэс, илэрхийлэл, шагнан олгож байсан олон зүйлын эд эрднэс, багаж хэрэгсэл бий. Yүнд Юунь улсын цаасан мөнгө, түвдийн орон нутгийн олон үеийн засаг хийгээд олон нутгийн тэргүүн тушаалтнуудаас төв засгийн газарт дэвшүүлсэн баримт бичиг, материал,захидал, тамга, ханын зураг,пайс илэрхийлэл зэрэг бий. Түүх соёлын ховор нандин дурсгалт зүйлийг хамгаалахын төлөө, хятадын засгийн газраас 1961 он, 1982 он, 1988 онд түвдийн өөртөө засах районы харъяан дахь улсын голдлоготой түүх соёлыг хамгаалах нэгжээр 13 газрыг тогтоосон байна. Түвдийн Өөртөө Засах Районы засгийн газар ч орон нутгийн түүх соёлыг нь хамгаалах нэгжээр арван нэгэн газрыг нийтлэсэн байна. Өнөө засч сэлбэсэн түүх соёлын дурсгалт зүйлс бүхий хамгаалалттай газар болон эртний үзэмжит дурсгалын газрыг гадаадад нээлттэй болгож, дотоод гадаадын жуулчдад үзүүлж байна. Шашны газарт харъяалагдах түүх соёлын хамгаалалттай газрыг сүсэгтэн түмэнд байнга нээлттэй байлгаж байна. Түүх соёлын хамгаалах салбар, мөн урилгаар Европ, Ази, Америк тивийн улс орон газар нутгаар явж, түвдийн түүх соёлын адил бус цар хэмжээтэй үзэсгэлэн ажиллуулж байна.
Түвд судлал
Түвд судлал нь хятадад төдийгүй, олон улсад ч судалгааны нэг төрөл болсон байдаг. Өнөө түвд болон бусад зарим газарт байгуулсан түвд судлалын байгууллага тавь гаруй байгаа бөгөөд, 1986 онд Бээжинд, Хятадын Түвд Судлалын төвийг байгуулсан байна. Эдгээр судалгааны байгуулага нь судалгааны үлэмж их сэдвийг судалж байгаа, тухайлбал: түвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн стратеги, түвдийн нэвтэрхий товч түүх, санскрит хэлний хясганы ясан судрыг эмхтгэн судлах, түвдийн шашин шүтлэгийн эх үүсэл хийгээд шашны бүлгийн тухай судлал зэрэг төслүүдийг хамруулсан байдаг. Хэвлүүлэн гаргаж байгаа түвд, хятад, англи хэлний сэтгүүлүүд "Түвд судлал" "Түвдийн бурхан шашин" "Түвдийн нийгмийн хөгжлийн судалгаа" "Түвд урлагийн судлал" "Цаст орны соёл" "Хятадын түвд судлал" "Хятадын түвд" зэрэг гучаад төрөл бий. Түвдийн өөртөө засах районы түвд судлал нь хорьдугаар зууны тавиад оноос далаад он болтол, олон удаагийн их цар хүрээтэй нийгмийн судалгаа хийж, судалгааны хүрээ нь улс төр, эдийн засаг, үндэстэн ястан, түүх, шашин суртуун, гүн ухаан, үг хэл үсэг бичиг, утга зохиол, урлаг, газар зүй, гэгээрэл боловсрол, хууль зүй, археологи, зан заншил, анагаах ухаан, зурхай, нууц увдис, гар урлал зэрэгт хүртэл өргөжин тэлсэн байна. 1994 оны эцсийн байдлаар, нийт мянга гаруй судалгааны өгүүлэл нийтэлж, арав гаруй төрлийн эрдэм шиншилгээний тусгай зохиол хэвлүүлж, орчуулан хэвлүүлсэн судалгааны түүвэр гуч гаруй төрөлд хүрсэн байна. Түвдийн өөртөө засах район, нийгмийн шиншлэх ухааны хүрээлэн, түвдийн түвд судлалын нийгэмлэг зэрэг түвд судалгааны арав гаруй байгууламжтай. Түвдийн Өөртөө Засах районы нийгмийн шиншлэх ухааны хүрээлэнд : Yндэстэн ястан, шашин суртал, үг хэл, үсэг бичиг, материал мэдээлэл зэрэг судалгааны газар болон түвдийн эртний судар бичгийн хэвлэлийн газруудтай юм.
1 2 3 4
|