|
|
||
Хятадын Төвд соёлыг хамгаалан хөгжүүлэх нийгэмлэгийн хүндэт дарга Рэди 24-ний өдөр хэлэхдээ, 50 жилийн өмнө хийсэн Төвдийн ардчилсан өөрчлөлт бол шинэ хуучин Төвдийн түүхийн зааг, дэлхийн боолын ёсыг цуцалсан түүхийн бэлэг тэмдэг, мөн ХКН болон Хятадын ард түмний дэлхийн хүний эрхийн үйл хэрэгт оруулсан чухал хувь нэмэр мөн гэжээ.
Тэрээр хэлэхдээ, ардчилсан өөрчлөлтөөр дамжин, Далайгаар тэргүүлүүлсэн дээд давхаргын харгис бүлэг хөдөлмөрчин ард түмнийг мөлжих, боолчлох үндэс дээр байгуулсан диваажингаа алдав. Төвдийн сая олон хамжлага болон боол эрх чөлөөгөө олж, эзэн сууж, шинэ амьдралаа эхлүүлэв. 2009 оны 3-р сарын 28-ны өдөр бол Төвдийн сая олон хамжлагын чөлөөлөгдсөн анхны дурсгалын өдөр юм, энэ дурсгалын өдөр түүхийн болон өнөөгийн онцгой ач холбогдолтой, ер бусын, тэмдэглүүштэй чухал баяр юм гэжээ.
Ардчилсан өөрчлөлт хийж, феодалын боолын ёсыг цуцалсан явдал бол Төвдийн ард түмний түүхийн сонголт мөн. Далайн бүлгийн эх орноо хагалан бутаргаж, хуучин ёсыг сэргээх гэсэн зорилго биелэгдэж байгаагүй, биелэгдээгүй, хэзээ ч биелэгдэхгүй юм гэж Рэди тэмдэглэсэн байна. \Цэцэн орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |