Төвдийн Өөртөө Засах Районы коммунист залуучуудын эвлэлийн хороо 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, "Эрин цагийн эдийн гэрч—Төвдийн нийгмийн амьдралын 50 жилийн эд зүйлсийг цуглуулах" олон нийтийн ажиллагаа өрнүүлж, Төвдийн хүүхэд залуучуудад ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн турш дахь нийгмийн амьдралын өөрчлөлт хувиралтыг таньж мэдрүүлэхийг хүссэн байна.
Энэхүү ажиллагааг 3-р сарын 26-ны өдрөөс 5-р сарын 1-ний өдөр болтол явуулж, Төвдийн 1959 оноос 2009 онуудын цаг үеийн өөрчлөлт хувиралт, нийгмийн дэвшил, үндэстний эв санаа нэгтэй байх үйл хэргийг харуулсан ахуйн хэрэглээний болон дурсгалт зүйлсийг голлон цуглуулах юм. Эдгээр эд зүйлсийг цуглуулсны дараа Төвдийн хүүхэд залууст дэлгэн үзүүлж, улмаар Төвдийн өөрчлөлт хувиралтыг танин мэдрүүлэх болно. \Гэрэлт орчуулав\