• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Усаар баян балгас... сэтгүүлчийн аян замын тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-30 11:32:59

     Сурв: Тунгалаг сайхан өглөө бид Баруун Үзэмчин хошууны төв Балгар гол балгасыг зорьж явна. Нов ногоон дов довцогтой монголын уудам нутаг жирэлзэн өнгөрнө. Энэ нутагт зуншлага сайхан болж байгаа бололтой. Үе үе тал дүүрэн хонин сүрэг ярайж, улаан дээвэртэй хөдөөгийн суурин, бас цөөн тоотой ч монгол гэр харагдана. Танай нутгийн малчид бас монгол гэрт суудаг юм уу? гэхэд, Гэрэлт над руу эгдүүцсэн янзтай харснаа: "Суулгүй яахав. Би гэхэд л нүүдлийн замд төрж, монгол гэрт өссөн хүн шүү. Манайхан 70-аад оны дунд үеэс нүүдэл хийх нь ховордож, шавар байшин барьж төвлөрөн суух болсон юм. Би чинь багадаа малд нүдтэй хүүхэд байлаа шүү дээ. Хүмүүс хурга ишгээ ялгах болохоор намайг дуудна, бас үгүй ээ өөрийн гэсэн нэг үхэртэй байсан шүү..." гэж бахархалтай ярьж байна. Тэгвэл чи төв орж номын мөр хөөгөөгүй бол сайн малчин болох байжээ гэхэд, "Бүр баян малчин гээч..." гээд дуу цөөтэй Сараа маань үг нэмэрлэлээ. Энэ нутаг 1000-2000 хонийг нэг сүрэг гэдэг юм байна. Манай нутагт яригддаг сүргийн бүтэц алдагдаж байна гэсэн яриа энд ч бас байдаг байна. Ямаа олширч, бэлчээр тахлаад гээд л... Энэ ямаа гэдэг амьтан ад үзэгдэн үзэгдэн өсөөд л, олшроод л байдаг янзын амьтан юмаа. Манай монголчууд нохой сүүлтэй хонь гээд ад үзээд байдаг хонь энд нэг ч байхгүй. Яг л манай нутгийнх шиг том сүүлтэй, жинхэнэ монгол хоньтой юм. Бороо орж эхэллээ. Бид явсан газар бүрдээ хур дагуулаад мөн ч хувьтай хүмүүс юмаа. "Хувьтай хүн хур борооноор" гэдгийг манай аялагчид дундаа бидний гурван монгол мэдэх юм даа.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе