

Бид цааш явсаар нууртай, голтой нэг сайхан талбай дээр ирлээ. Эргэн тойронд ус үнэртээд ямар таатай гээч. Том гол дээгүүр тавьсан гүүрний 2 үзүүрт нь хос тэмээний баримал босгосон нь их содон харагдаж байлаа. Манай УБ-ын арслантай гүүр гэдэг шиг Балгарголын энэ гүүр ямар нэртэйг мэдэхгүй ч би "Тэмээтийн гүүр" гэж нэрлэв. Тэмээтийн гүүрний эсрэг талд том хадан чулууг өндөрлөн өрж, олон үе хүрхрээ үүсгэжээ. Яг л өмнөд нутгийн алдарт усан хүрхрээний жижигрүүлсэн загвар гэлтэй. Эргэн тойронд ус үнэртээд ёстой саатан сууж баймаар газар байна. Хадан дундуур хүн орж гараад байхыг үзвэл бас хөндий агуутай бололтой юм. Энэ их усыг хаанаас татаж авдаг юм бэ? гэхэд, Балгарын голын усыг татаж ашигласан юм. Энэ хажууд байгаа жижиг нуур ч мөн Балгарын голын ус" гэж Балгар гол балгасны Суртал ухуулгын албаны орлогч Баатар ярив. Балгарын гол нь өмнөөсөө хойш чиглэн 200 км урсдаг бөгөөд усны төвшин дундарч татраагүй гэнэ. З мянга илүүхэн хүн оршин суудаг гэхэд энэ балгас үнэхээр тав тухтай сайхан орчин бүрдүүлж чаджээ. "Бид хотоо илүү үзэмжтэй сайхан болгохыг зорьж байна. Хуучныг нь тойруулж шинийг барих биш, харин бүрмөсөн нурааж газар дээр нь шинийг босгож байгаа" гэж Баатар ярьж байна. Балгар гол балгасны өнгө төрх нүүдэлчдийн шинжийг илэрхийлэн ийн сүндэрлэж байна. Балгар голын төв талбайд байрлуулсан асар том усан оргилуур нь хөгжмийн аясаар оргилох юм. Ер нь энэ газар усаар баян бололтой юм. Үдийн хойно бид малчин Ялалтынд зочилж өөдөлж яваа малчны ажил үйлс, амьдрал ахуйтай танилцаж, монгол сайхан идээ цайгаар дайлуулав. Үдэш нь "Хааны хот" хэмээх жуулчны баазад очиж, үзэмчин ардын дуу хууртай танилцлаа. Энэ нутаг монгол бөх, монгол уртын дуугаараа бахархаж, уламжлалт соёл, ёс заншлаа өнөө хүртэл жинхэнэ ёсоор нь хадгалж явааг хараад өөрийн эрхгүй хүндлэн хайрлах сэтгэл төрж билээ. Та ерөөсөө ирээд л хар...

1 2 3 4 5