• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Усаар баян балгас... сэтгүүлчийн аян замын тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-30 11:32:59

     Шилийн гол аймгийн нутагт харсан хоёр дахь гаймашигт үүд гэвэл энэ. Тэгэхлээр үзэмчин нутгийн онцлог одоо тодорхой боллоо. Энэ газар монгол бөхийн нутаг байжээ. Мэдээж, өөдлөх айл үүднээсээ... гэдэг хойно Баруун үзэмчин нутгийн өнгө төрх сэтгэлд минь тодроод явчилаа. Баруун үзэмчин хошуу болоод Балгаргол балгасны хариуцлагатай хүмүүс биднийг угтан авч нутаг орныхоо тухай ярьж хэлэхээс илүү өөрсдөө үзэж хараг гэсэн бололтой машиндаа суугаад дагуулан хөдөллөө. Шилийн хотоос хол илүү толь шиг өргөн замаар бид давхиж явна. Өдий болтол хятад орны зам харилцааны талаар огт ам нээхгүй явсан Сараа ёстой тэсгэл алдав бололтой, "Энэ зам үнэхээр сайхан юм. Бээжингийнхээс дутах юм алга. Харин манай Тунляогийн зам ийм өргөн биш нарийхан шүү дээ" гэж дуугарч байна. Зам дагуу үндэсний онцлогтой өвөрмөц хөшөөнүүд цувруулан байрлуулжээ. Асар том домбоноос мөнгөн аяга руу тунгалаг ус тасралтгүй мэлтэлзэн урсаж байна.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе