• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Усаар баян балгас... сэтгүүлчийн аян замын тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-30 11:32:59

     Түүнийг харсан манайхан архи гэж байна шүү. Харин манай Сараа: "монголчууд хүнийг усаар угтдаггүй юм. Энэ бол цай..." гэж тайлбар хийв. Удалгүй бид нэгэн өвөрмөц барилга байшинтай дүүрэгт орж ирлээ. Хөтөч бүсгүй: Энэ бол манай боловсролын хотхон" гээд, "Энд манай балгасны бага, дунд, дээд дунд гээд таван цогцолбор сургууль бий. Нэг цоцолборт гэхэд хичээлийн байрнаас гадна дотуур байр, номын сан, биеийн тамирийн талбай, дэлгүүр хоршоо гээд хүний хэрэгцээтэй бүхэн бий. Нийт 68 мянга 400 кв метр талбайтай, 2006 оноос 73 сая юаны хөрөнгө оруулалт хийж, энэ хотхоныг байгуулсан" гэж тайлбарлав. Дараа нь бид "Малчны гудамж" -тай танилцав. 29 саяын хөрөнгөөр босож байгаа үндэсний онцлогтой энэ гудамжийг хөдөөнөөс орж ирсэн малчдад зориулж өнгөрсөн 6-р сараас эхлэн байгуулж байгаа юм байна. Хөдөөнөөс орж ирсэн гэдэг нь түр орж ирээд буцах юм биш шүү дээ. Тэд бол малаа улсад өгөөд, харамж тэтгэлгээ аваад суурин газар амьдрах болсон малчид юм. Таван хошуу малын толгойг товойлгон хээлсэн 4-5 давхар бүхий 13 орон сууцны 1 метр кв-тийг 850 юаниар үнэлж, орон нутгийн Засгийн газраас 357 юаны нөхвөр олгох юм байна.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе