|
|
||
Яньтайшань уулын гэрэлт цамхаг
Пэнлайгэ сүм
Далайн булан дахь сүм
Эхний өдрийн аяллаа өндөрлөөд бидний хоносон Инбинь буудалд энэхүү тэмдэглэлийг бичиж суухад бид ганцхан өдрийн дотор энэ хотын талаар чамлахааргүй зүйл мэдэж авсан байх юм. 6.5 сая хүн амтай энэхүү авсаархан хотын агаар үнэхээр зүйрлэхийн аргагүй цэвэр болох нь онгоцноос буумагц мэдэгдэж байсан, бидний аяллыг зохион байгуулсан Яньтай хотын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны хүмүүс онгоцны буудлаас хот орох замын турш өөрийн хотын талаар ам хамхилгүй ярьж танилцуулсан нь бидний хувьд үнэхээр сонирхолтой байлаа. Яньтай бол Хятадын зүүн эргийн дагуух нээлттэй болгосон хамгийн анхны 14 хотын нэг юм байна. Гэхдээ дээрх хотууд бүгд зүүн талаараа далай тэнгистэй хил залгадаг бол Яньтай хот хойд талаараа Бөхай болон Шар тэнгистэй тус тус хил залгаж, өмнөд хэсэгтээ өндөр уулстай байдгаараа онцлог гэнэ. Хотын далайн эргийн шугамын нийт урт 909 км, дулаан бүсийн циклон салхины нөлөөгөөр өвөлдөө хүйтэнгүй зундаа халуунгүй, ёстой та бидний хэлдэгчлэн "бур бур салхитай Бумбын орон мэт" хот болох талаар тэд ам нийлүүлэн магтаж байлаа. Бүтэн жилийн турш дахь агаарын дундаж температур 12 хэм орчим, жилийн бараг 200 гаад өдөрт хяруу унадаггүй гэсэн нь дээрх яриаг батлах мэт. Юутай ч эхний өдөр бидний очихын өмнөхөн бороо ороод өнгөрсөн байсан тул хотын байр байшин улам ч өнгөлөг болж, агаар нь цэвэр мэт санагдсаныг нуух юун.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |