


Үдийн зоог дээр Яньтай хотын намын хорооны суртал ухуулгын газрын дарга, хатагтай Жү Шиү Шян, Янтай хотын ардын радиогийн дарга Шя, Радио телевизийн хорооны орлогч дарга Юань зэрэг албаны хүмүүс хүрэлцэн ирсэн нь энэхүү олон улсын сэтгүүлчдийн аяллыг өндөр хэмжээнд чухалчлан үзсэнийг харуулж байлаа. Хоолны ширээний ард хатагтай Жү Хятаддаа төдийгүй гадаадад алдартай Жан Юй улаан дарсыг бидэнтэй тулгахын ялдамд Бөхайн эдийн засгийн районы болон зүүн Азийн олон улсын боомт хот, харилцаа бизнесийн хот, аялал жуулчлалын хот болох Яньтай хотын талаар улам дэлгэрэнгүй танилцуулсан.
1 2 3 4 5