|
|
||
Түүний ярианаас Яньтай хот эдийн засгийн үзүүлэлтээр Хятад улсдаа 20-р байранд, Шаньдүн мужид 2-р байранд явж буйг мэдэж авлаа. Хятадын төв телевиз Яньтай хотыг 5 өнгийн хот гэж шалгаруулсан байх юм. Энэ нь улаан өнгөөр тус хотын алимыг, ногоон өнгөөр жилийн турш мөнхөд ногоорон байдаг байгаль орчинг, шар өнгөөр улсдаа олборлолтоор тэргүүлдэг алтыг, ягаан өнгөөр тус хотын нүүр царай болох улаан дарсыг үйлдвэрлэх гол түүхий эд усан үзмийг, хөх өнгөөр хаяанд нь мяралзах далай тэнгисийг дүрсэлсэн гэж ярилаа. Бидэнд байгаль дэлхий газрын баялаг, усны баялаг бүгдийг харамгүй хайрласан, тийм болохоор бидэнд олон улсын аялал жуулчлалын гол хот болох бүрэн боломж бий гэж хатагтай Жү бидэнд ярьсан юм. Түүнийг ийн хэлсний дараа ширээн дээр тавагласан алимнаас амтлахад амтлаг сайхан шүүс нь арааны шүүс асгаруулсныг хэлмээр байна. Яньтайгийн алим Хятад алимны нэрийн хуудас болж эдүгээ Япон, БНСУ, Сингапур, ОХУ зэрэг арван хэдэн оронд экспортлогдож байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |