• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гамшгийн районд бүх талаар тусалж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-15 09:43:01

     Бээжингийн цагаар 14-ний өдрийн 7 цаг 49 минутад Хятадын баруун хойд нутгийн Хөх-нуур мужийн Юйшүгийн Түвд үндэстний өөртөө засах жөүгийн Юйшү сяньд 7.1 баллын хүчтэй газар хөдөлж, орон нутгийн ард иргэдийн амь нас, эд агуурст ноцтой гарз хохирол учруулсан байна. Өнөө Хятадын засгийн газар болон холбогдох талууд гамшгаас аврах ажилд бүх хүчээрээ оролцож байна.

     Гадаадад айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао нар гамшгаас аврах ажлыг бүх хүчээ дайчлан сайн хийх хэрэгтэй гэж заавар өгчээ.

      Газар хөдлөлтийн дараа Хятадын цэргийн талынхан шуурхай авран туслах ажлаа эхлүүлж, мөн өдөр 4600 гаруй офицер дайчид авран туслах ажилд оролцжээ. Агаарын цэргийн тээврийн агаарын цэргийн командлах газрын Ир-76 тээврийн 3 онгоц Бээжин болон Чэньдүгийн агаарын тээврийн аврах анги болон эд барааг тус тус тээвэрлэж гамшгийн район руу хөдөлжээ. Хятадын Эрүүл мэндийн яам 200 гаруй эм эмнэлгийн авран туслах хүмүүсийг гамшгийн район руу томилсон байна.

      Хятадын төв санхүү 14-ний өдөр 200 сая гаруй юанийг гамшгийн районд яаралтай шилжүүлж, гамшгаас авран туслах, ард иргэдийг нүүлгэх, амьдралд туслах, бэртэж шархдагсдыг эмчлүүлэх, хижгээс сэргийлэх зэрэг ажилд зарцуулсан байна. Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн комисс 50 сая юанийг яаралтай санхүүжүүлж, Юйшүгийн газар хөдлөлтөөс авран туслах болон сэргээн босголтын ажилд зарцуулахаар боллоо. Хятадын гамшгийг бууруулах үндэсний хороо, иргэдийн засаг захиргааны яам яаралтай арга хэмжээ авч, Хөх-нуурын гамшгийн районд эд барааны тусламж илгээжээ. Хятадын Улаан загалмайн нийгэмлэг мөн нийт 1 сая 100 мянган юаний үнэ бүхий тусламжийн барааг гамшгийн район руу илгээжээ.\Рэнчинсоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе