Өнөөгийн байдлаар Хөх-нуур мужын Юйшүгийн газар хөдлөлтийн районд хижиг, халдварт өвчин хийгээд олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн байдал гараагүй бөгөөд ундны ус, хүнсний бүтээгдэхүүнтэй холбогдох халдварт өвчин гарч дэлгэрээгүй, ерөнхий байдал сайн байгаа юм байна.
Газар хөдлөлтийн дараа Хөх-нуур мужийн эрүүл мэндийн газар нь голдуу хижгээс сэргийлэн орчин тойрныг ариутгах, хүн малын өвчнийг хянаж шалгах болон тогтоон барихаа эрчимжүүлэх зэрэг ажил хийв. Өнөө гамшгийн районд хижгээс сэргийлэх болон хянаж шалгах 400 гаруй ажилтан эрүүл ахуйн үүрэг гүйцэтгэж байна. 25-ны өдрийн байдлаар эрүүл мэндийн газар нь 1 сая 600 мянган шоо метр газар талбай, 6600 ширхэг гэр майхныг ариутгаж, нийт 745 га газарт хулганын хижгийг хянаж шалган, гамшгийн районы 50 мянга гаруй хүнд эрүүл мэндийн сургалт явуулсан байна. \Ч.Гантөмөр орчуулав\