• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн яармагийн төрөл бүрийн ажил боловсронгуй болж байна

CRI       (GMT+08:00) 2010-04-26 11:26:07

     26-ны өдөр бол Шанхайн дэлхийн яармагийг туршилтын журмаар ажиллуулсны төгсгөлийн өдөр мөн. Энэ өдрийн танилцсан хүний тоо 100 мянгад хүрнэ гэж төсөөлсөн юм. Эдүгээ дэлхийн яармагийн хүрээлэнгийн доторх аюулгүй байдлын шалгалт, сайн дурынхны үйлчилгээ, гуанз ресторан, үзэсгэлэнгийн ордонд дугаарлан жагсах, зам харилцаа зэрэг талын ажил нь тасралтгүй төгөлдөржин боловсронгуй болж байна.

     25-ны өдөр Дэлхийн яармагийн туршилтын журмаар ажиллуулсан 5 дахь өдөр байж, туршин ажиллуулсан хэдэн өдрийн турш танилцсан хүний тоо хамгийн олон , ойролцоогоор 400 мянгад хүрчээ. Энэ тоо нь зохион байгуулагч талын албан ёсоор ажиллуулсны дараах өдөр бүрийн төсөөлсөн тоотой зэрэгцэн очиж байгаа юм. Энэ удаа туршилтын журмаар ажиллуулсан нь голдуу дэлхийн яармагийн хүрээлэнгийн дотор гаднах төхөөрөмж, үйлчилгээ, аюулгүй байдлыг хамгаалах, хүний их урсгалын зам харилцааг зохион байгуулах, хотын удирдан хамааралт, аялал жуулчлалын хүлээн авч зочлох чадал зэрэг талын хүчин чадалд шалгалт хийсэн юм.
Эдүгээ Шанхайн дэлхийн яармаг нээгдэхэд тавхан хоног үлдээд байна. Нээлтийн ёслолын бэлтгэл сорилт , үйл ажиллагааны бэлтгэл ажил жигдрэх шатанд оржээ. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе