• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юйшүгийн гамшгийн дараах сэргээн босголтод экологийн хамгаалалтыг тэргүүн байранд тавина

CRI       (GMT+08:00) 2010-04-26 17:20:14

     Хөх нуур мужийн орлогч дарга, Хөх нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажлыг жолоодох газрын орлогч ерөнхий командлагч Жан Гуанрүн 26-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Юйшүгийн гамшгаас аврах ажил нэгэнт шат үеийн чанартай чухал их амжилт олов. Дараачийн шатанд гамшигт нэрвэгдсэн олон түмний амьдрал ахуйг сайтар төвхнүүлж, хэвийн дэг журмыг тал бүрээр сэргээх болон гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг нэн товойсон байранд тавих болно гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Юйшүгийн гамшгийн дараах сэргээн босголтыг төлөвлөн судлах явцад экологийг хамгаалах явдлыг хамгийн чухал байранд тавьж, Юйшүг экологийн сайн сайхан хамгаалалтай аялал жуулчлалын хот болгохоор чармайн ажиллана гэжээ.

     4-р сарын 25-ны өдрийн 17 цагийн байдлаар, Хятадын Хөх нуур мужийн Юйшүгийн Төвд үндэстний өөртөө засах жөүгийн Юйшү шяний газар хөдлөлтөд 2220 хүн эндэж, 70 хүн сураггүй болов. Хамгийн хүнд гамшигт нэрвэгдсэн Жигү суурины шавар модон бүтэцтэй байшин бүхнээрээ нурж, тоосго, төмөр бетон бүтэцтэй гэр байшингийн 80 хувь нь нурсан байна. Зам, цахилгаан эрчим хүч, ус хангах зэрэг дэд бүтцийн барилга байгуулалт ноцтой эвдэгдэж, үндсэндээ дампуурсан байна. Хөх нуур мужийн орлогч дарга Жан Гуанрүн 26-ны өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр Юйшүгийн газар хөдлөлтийн гамшиг хүнд ноцтой тусч, байгалийн нөхцөл боломж тааруухан хэдий ч засгийн газрын зохион байгуулсан шинжлэх ухаанчаар авран туслах ажлын ачаар гамшигт нэрвэгдсэн район хүн ардын үндсэн амьдрал болон эм эмнэлгийн нөхцөл боломж баталгаатай болсон гэж хэлсэн байна.

     Олон түмний амьдралыг ая тохитой зохицуулах бол хамгийн тулгам үүрэг мөн. Бүх Хятадын олон газар олон үндэстэн, олон салбарын дорвитой дэмжлэгээр хөвөнтэй майхан, хүнсний зүйл, уух ус, эм бэлдмэл зэрэг гамшгаас аврах эд бодисыг яаралтай зохион байгуулан зөөн авчирч, цаг даруйд нь олон түмэнд түгээж өгсөн байна. 4-р сарын 25-ны өдрийн 15 цагийн байдлаар, 59093 майхан, 207959 хөнжил, 117027 зах хөвөнтэй хувцас, 1670 тонн хүнсний зүйл болон ундааны ус, 13000 зуух, 1520 тонн нүүрс олгож, олон түмний хоол хүнс болон цэвэр усны хангалт жич майхныг үндсэнд нь баталгаатай болгосон байна.

    4-р сарын 25-ны өдрийг хүртэл Юйшү нь олон салбарын хандивласан 3 тэрбум 500 сая юань, 4 тэрбум юаний үнэ бүхий гамшгаас аврах эд барааг хүлээн авсан байна. Дотоод гадаадын нийгмийн олон салбарынхан үргэлжлэн мөнгө төгрөг, эд бодис хандивласаар байна.

     Сүүлийн өдөр гамшигт нэрвэгдсэн районы нийгмийн дэг журмыг тогтвортой, иргэдийн амьдрал баталгаатай байж, халдварт өвчин болон өвчин тахал тэрчлэн идэшний хордлого авсан зэрэг эрүүл мэндийн ноцтой хэрэг гарсангүй. Жан Гуанрүн заахдаа, Юйшүгийн газар хөдлөлтийн гамшгаас эсэргүүцэн хамгаалах ажил үе шатны чанартай томоохон амжилтад хүрлээ. Дараачийн ажил нь гамшгийн дараах сэрээн босголтын ажил болох юм гэжээ.

     Тэр хэлэхдээ,

     Дараагийн шатанд бид гамшигт нэрвэгдсэн олон түмний амьдралыг сайтар төвхнүүлж, ажлын гол талаа их цар хэмжээний хайлт хийж байснаасаа нуранхийг цэвэрлэх ажил хийх рүү шилжүүлж, гамшгийн дараах сэрээн босголтын ажилд тодорхой үндсэн суурь тавьж өгнө. Хэсэг сурагчдын хичээлийг сэргээснээс нийт сурагчдын хичээлийг сэргээж, шархадсан хүмүүсийг авран эмчилж байснаас эрүүл энх болгон өвчин эмгэгээс сэргийлэх ажил руу шилжүүлнэ. Дэд бүтцийн барилга байгуулалтыг авран засаж байснаас сэргээж дахин байгуулах болно. Гамшгаас авран туслах ажил хийж байснаас зах зээлийн гүйлгээг сэргээхийг биелүүлэх болно гэжээ. Хөх нуур мужийн орлогч дарга Жан Гуанрүн цааш нь хэлэхдээ, гурван мөрний эх үүсвэрийг хамгаалахын төлөө Юйшүгийн сэргээн босголтод экологийг тэргүүн байранд тавьж, шинжлэх ухаанчаар төлөвлөх, хамгаалалт болон хөгжлийг адил авч үзэх зарчмыг дагах, шинжлэх ухаанчаар төсөл төлөвлөгөө зохиож, Юйшүг экологийн аятай сайхан хамгаалалтай өндөрлөг нутгийн экологийн аялал жуулчлалын хот болгон бүтээн байгуулах болно гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ,

     Юйшү нь Хатан гол, Хөх мөрөн, Ланцанжян мөрний эх үүсвэр байж, энэ тэр нутаг нь Хөх нуурын төдий биш, нийт Хятадынх юм. Энэхүү тэр бүсийг хамгаалах нь бидний хариуцлага мөн бөгөөд эрхбиш үүрэглэх ёстой үүрэг хариуцлага болох юм. Сэргээн босголтын ажлыг бид судлахдаа, экологийн хамгаалалтыг дэвшүүлсэн байна. Бид мэргэжилтний хэсгийг нэн даруй томилон тухайн газар дээр нь үнэлгээ судалгаа хийлгэх юм. Нэгд, газар хөдлөлтийн гамшгийн тухай судалгаа хийнэ. Хоёрт, гамшгийн дараах засаж сэлбэх талаар үнэлгээ хийнэ. Хамгийн эцэст нь эх баялаг байгаль орчны дааж чадах чадлын талаар үнэлгээ хийж дараагийн шатны сэргээн босголт болон экологийн хамгаалалтын талаар сайн сайхан үндэс суурь тавьж өгөх болно. Энэ ажил нэгэнт хийгдэж эхэллээ гэжээ. \Сарантуяа, Парлаймаа, Номин орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе