Хөх нуур мужийн дэд дарга Жан Гуанрун 26-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Юйшүгийн газар хөдлөлтийн гамшгаас аврах ажилд чухал амжилт оллоо. Дараагийн алхамд гамшигт нэрвэгдсэн иргэдийг төвхнүүлэх амьдралын хэвийн журмыг тал бүрээр сэргээх болон сэргээн босголтын ажлыг голлон хийх болно. Өнөө гамшгийн дараах сэргээн босголтын ажил эхлээд байна гэжээ.
Жан Гуанрун мөн өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр танилцуулж хэлэхдээ, гамшиг гарсны дараа бүх улсаараа түргэн хөдлөж, гамшгаас авран туслах ажилд чухал амжилт олсон юм гэжээ. /Анар, Цогзолмаа орчуулав/