• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юйшү-гийн мэдээлэл холбооны дэд бүтцийн сэргээн босголтын ажлыг эхлүүлэв

CRI       (GMT+08:00) 2010-04-30 16:18:15

     Чайна Мобиком 30-ны өдөр мэдээ нийтэлж тэмдэглэхдээ, Хөх-нуурын Юйшү-гийн гамшгийн дараах мэдээлэл холбооны дэд бүтцийн сэргээн босголтын ажлыг тал бүрээр эхлүүлж, нийт 1 тэрбум 290 сая юаний хөрөнгө орууллаа гэжээ.

     Төлөвлөгөөний дагуу, Чайна Мобиком нь газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутгийн мэдээлэл холбооны сүлжээний гамшгаас өмнөх төвшинд хүртэл сэргээх ажлыг энэ жилд багтаан хийж, бас хоёр жилийн хугацаанд сүлжээний хамрах хэмжээ, багтаамжийг цаашид дээшлүүлнэ. Шинээр байгуулах сүлжээнд Хятадын бие даасан оюуны өмчийн эрх бүхий хөдөлгөөнт холбооны 3-р үеийн техник болох TD-SCDMA сүлжээний байгуулалт, хамрах хэмжээг голцуу нэмэгдүүлнэ. 250 орчим суурь станцыг дахин байгуулж 6000 километр урт шилэн кабель тавих болно. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе