|
|
||
Хөх нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран командлах газраас сурвалжлагчийн мэдээлснээр, уг газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах 30 хоногийн ажлын хөтөлбөр тодорхой болсон байна.
Синьхуа хороо Хөх нуур мужийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Чян Вэйгийн 26-ны орой командлах газрын хурал дээр хэлсэн үгээс иш татаж тэмдэглэхдээ, газар хөдөлснөөс 20 хоногийн дараа буюу 5-р сарын 4-ний өдөр хорооллын сэргээн босголтын туршилтын цэг ажиллуулна. Сэргээн босгох төсөл нийтлэхээс өмнө Жигү суурины ойр хавийн Чангү тосгон болон Ганда тосгонд мөн өдөр эхэлж байгуулна. Үүний зэрэгцээ гамшгийн байдлын үнэлгээний тайлан хийнэ гэжээ.
Синьхуа хороо цааш нь тэмдэглэхдээ, газар хөдөлснөөс 30 хоногийн дараа буюу 5-р сарын 14-ний өдөр гол гол нуран гийг үндсэнд нь цэвэрлэнэ. Үүнд нам төрийн байгууллага, сургууль, эмнэлэг зэргийг хамарч байна. Үүний зэрэгцээ сэргээн босгох төслийг үндсэнд нь биелүүлнэ гэжээ. \Сарантуяа орчуулав.\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |