Хөх нуур мужийн дэд дарга Жан Гуанрун 26-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Юйшүгийн газар хөдлөлтийн гамшгаас аврах ажилд чухал амжилт оллоо. Дараагийн алхамд гамшигт нэрвэгдсэн иргэдийг төвхнүүлэх амьдралын хэвийн журмыг тал бүрээр сэргээх болон сэргээн босголтын ажлыг голлон хийх болно. Өнөө гамшгийн дараах сэргээн босголтын ажил эхлээд байна гэжээ.
Жан Гуанрун мөн өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр танилцуулж хэлэхдээ, 4-р сарын 25-ны өдрийн байдлаар Юйшү нэгэнтээ олон салбарын хандивласан 3 тэрбум 500 сая юань, 4 тэрбум юаний эд барааг хүлээн авсан байна. Төвийн төвлөрсөн төсвөөс 500 сая юань тохируулаад байна. Өнөө гамшигд нэрвэгдсэн районы нийгмийн дэг журам тогтвортой, хүн ардын амьдрал баталгаатай байж, халдварт өвчин болон хүнсэнд хордогдох зэрэг эрүүл мэндийн гэнэтийн хэрэг гарсангүй гэжээ. /Пэрлаймаа орчуулав/