• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жя Чинлинь газар хөдөлсөн нутагт ажиллаж байна

CRI       (GMT+08:00) 2010-04-27 10:01:12

      УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 26-ны өдөр Хөх-нуур мужийн Юйшүгийн газар хөдөлсөн нутгийн ард иргэд болон авран тусалж байгаа хүмүүсийг эргэн очиж, гамшгийн байдалтай танилцсан бөгөөд гамшгаас авран туслах ажлыг газар дээр нь удирдсан байна.

     Синьхуа хорооны мэдээлснээр, Жя Чинлинь Юйшүд хүрмэгцээ дунд сургуулийн байр, сүм хийд, тосгодоор орж үзсэн бөгөөд авран тусалж байгаа чөлөөлөх арми, зэвсэгт цагдаагийн офицер дайчидтай уулзсан байна. Жя Чинлинь хэлэхдээ, гамшгаас авран тусалж байгаа ажил чухал амжилт оллоо. Дараагийн алхамд ард иргэдийг төвхнүүлэх, эмчилгээ эрүүл мэндийн ажлыг дорвитой хийж, сэргээн босголтын ажлыг бүх талаар өрнүүлэх болно гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе