|
|
||
Бүх хүчээрээ эрж хайсны дүнд Хөхнуурын Юй Шү шяний Чан Гү Сы хийдийн төвдийн уламжлалт буддын шашны ховор үнэт түүх дурсгалын зүйлийн 60 хувийг малтаж гаргалаа.
Синьхуа хорооны мэдээнд тэмдэглэснээр, газар хөдлөлт гарсны дараа чөлөөлөх цэргийн арми болон зэвсэгт цагдаагийн ангийн офицер дайчид олон өдөр шөнө дараалан Чан Гү Сы хийдэд эрж хайх ажиллагаа хийсний дүнд хийдийн ном судар, танка, бурхны хөрөг зураг зэрэг үнэт дурсгалт зүйлийн 60 хувийг малтаж гаргасан бөгөөд 1000 жилийн түүхтэй зарим бурхны хөргийг ч хамгаалалтад оруулсан байна.
Чан Гү Сы хийд нь манай тооллын 12-р зуунд баригдсан700 гаруй жилийн түүхтэй хийд юм. Энэ нь Юй Шүгийн төвдийн уламжлалт буддын шашны хамгийн том сүмийн нэг . Юй Шүгийн газар хөдлөлтөд Чан Гү Сы хийд ноцтой нурж сүйрэн, их хэмжээний үнэт дурсгалын зүйл нурангид дарагдсан байна. \Алтаннавч орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |