|
|
||
Хятадын Хөх-нуур мужийн Юй шү-гийн Төвд үндэстний өөртөө засах жөүгийн Юй шү Сианьд 7.1 баллын газар хөдлөөд арван хэдэн өдөр болж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аврах ажил нэгэнт гамшгийн дараах сэргээн босголтын үе шатанд орсон байна. Өнгөрсөн арван хэдэн хоногийн байдлыг эргэн үзэхэд, Юй шү-гийн газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажлын шат болгон, алхам нэгбүрд " хүний төлөө байх" засаг явуулах ухагдахуун болон Хятадын нийгмийн нэг талд бэрхшээл учрахад найман талаас туслах хүмүүнлэгийн сайхан сэтгэлийг харуулсан байна.
Хүний төлөө байх талаар, эн тэргүүнд амь насыг нандигнан, амь насыг хүндэтгэх дээр илэрсэн байна. Юй шү-д газар хөдлөлт гарсны дараа, " хүнийг аврах" нь газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аврах ажлын хамгийн гол үүрэг болсон юм. Хятад улсын дарга Хү Жиньтао гадаад оронд айлчлал хийж байснаа урьдчилан эх орондоо буцан ирэв, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао гадаад оронд айлчлах хугацаагаа хойш тавьж, гамшигт нэрвэгдсэн нутагт хүрсэн байна. Чөлөөлөх арми болон зэвсэгт цагдаагийн офицер дайчид, гамшгаас аврах мэргэжлийн хүмүүс болон эм эмнэлгийн анги, өргөн ард олон болон сайн дурынхан, хамгийн түргэн хурдаар амь насыг аврахын төлөө, бүх Хятадын олон газраас хамаг түрүүнд Юй шү-д хүрсэн байна. Авран туслагчид 72 цагийн авран туслах алтан цаг өнгөрч хэдэн хоног болсон байтал мөн л торлон шүүж байгаа мэт эрэн хайж, арван мянга гаруй шархтныг бүхнийг улсын төлбөрөөр эмнэн засаж байна. Агаар сийрэг өндөрлөгийн уур амьсгалд бие нь ноцтой таарамжгүй байгаа офицер дайчдыг дотор газарт шилжүүлэн эмчлэн амруулж байна. " хүний төлөө байх" ухагдахуун газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажлын тал бүхэнд бодитой дээр хэрэгжигдэж байна.
Хүний төлөө байх нь нэгэнт таалал төгссөн амь насыг хүндэтгэх талд илэрч байна. Юй шү-гий газар хөдлөлтийн гамшигт нас барсан 2000 гөаруй хүнийг, Хятадын засгийн газар тухайн орон нутгийн үндэстэн шашны ёс журмаар оршуулсан байна.
4-р сарын 21-ний өдөр Хятад улс Юй шү-гийн газар хөдлөлтийн гамшигт нас барсан хүмүүст зориулан орон даяар эмгэнэл илэрхийлэх арга хэмжээ зохиосон байна. Энэ нь 2008 онд Сычуаны Вэнь чуаньд газар хөдлөлтийн гамшиг гарснаас хойш Хятад улс хоёрдох удаагаа орон даяар эмгэнэл илэрхийлэх аргаар эгэл жирийн эндэгсдэд эмгэнэл илэрхийлж байгаа нь энэ бөгөөд, хүний төлөө байх гэсэн үзэл ухамсар Хятадын нийгэм нийт улс төрийн амьдралд өдөр ирэх тутам гүнзгийрч байгааг харуулж байгаа нь болно.
Хүний төлөө байх нь амьд байгаа хүмүүсийн аж төрөхийн чанарын баталгааг мөн харуулдаг байна. Юй шү-д газар хөдөлсний 24 цагийн дотор, тухайн орон нутгийн зам харилцаа, мэдээлэл холбоо үндсэндээ сэргэж, гэрэлтүүлэг цахилгааны асуудал бараг 48 цагийн дотор үндсэндээ зохицуулагдсан байна. Гамшигт нэрвэгдсэн олон түмэн бараг бүхнээрээ суух майхантай болж, идэх хоол уух цэвэр устай бөгөөд цаг тухайд нь эмчлүүлэх боломжтой болсон байлаа. Өнөөдрийн байдлаар, газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах ажил шинэ үе шатандаа орж, гамшигт нэрвэгдсэн иргэдийг сайтар төвхнүүлж, хэвийн дэг журмыг сэргээн, гамшгийн дарах сэргээн босголтын ажлыг өрнүүлэх нь ажлын гол тал болсон байна.
Хятадын эртний үгэнд ард иргэд нь улс гүрний тулгуур байж, ард иргэд амар амгалан байвал төр гүрэн амар амгалан байна гэсэн үг байдаг. Хүний төлөө байх нь Хятадын нийгэм нийтийн хамтын ойлголт болж, Хятад улс ямар нэгэн онцын хэрэг явдал тохиосон үед санаа сэтгэл нэгтэйгээр хүнд бэрхшээлийг даван туулж чадна гэдгийн энэ удаагийн Юй шү-гийн гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажил улам гүнзгий харуулсан байна. \Номин орчуулж Пэрлаймаа хянав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |