|
|
||
Аомений Улаан загалмайн нийгэмлэг 27-ны өдөр мэдэгдсэнээр, мөн өдрийг хүртэлх байдлаар Хөх-нуур мужийн Юйшү-гийн газар хөдөлсөн гамшгийн районд зориулсан хандивын нийт 11 сая илүү аомен патака хүлээн авсан гэжээ.
Синь хуа хорооны мэдээлснээр сүүлийн өдөр Аомений нийгмийн олон салбарынхан Хөх-нуурын Юйшү-гийн гамшгийн районд идэвхтэй дэмжлэг тусламж үзүүлж байна. Аомений Улаан загалмайн нийгэмлэг зохион байгуулж, ноосон цамцаар гол болгосон хоёр бүлэг тусламжийн эд барааг гамшгийн районд хүргэж байна. Эдгээр цуглуулсан хандивын мөнгийг голдуу Юйшү-гийн гамшгийн районы гамшгийн дараах сэргээн босголтын төсөлд зарцуулах болно.
Улаан загалмайн нийгэмлэгээс гадна Аомений олон тооны иргэдийн хамт олон, сургууль, эмнэлэг ч нийтээрээ хандив өргөж, хандивын мөнгөө тал бүрийн зам сувгаар дамжуулж гамшгийн районд хүргэсэн байна.\Уртнасан орчуулав.\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |