|
|
||
Хорст Кёхлер
19-ний өдөр, Шанхайн дэлхийн яармаг нь Германы төрийн ордны өдөрлөгийг угтаж, Германы ерөнхийлөгч Хорст Кёхлер болон Шанхайн хотын намын хорооны нарийн бичгийн дарга, Шанхайн дэлхийн яармагийн гүйцэтгэх хорооны эрхлэгч Юй Жэншэн үйл ажиллагааны ёслолд оролцсон байна.
Хорст Кёхлер хэлэхдээ, энэ удаагийн дэлхийн яармаг бол түүхэн дэх хамгийн том цар хэмжээтэй дэлхийн яармаг болно, Шанхайн дэлхийн яармагийг зохион байгуулах ажил гарамгай амжилттай болж, Шанхайн зочломтгой халуун сэтгэл нь адилхан магтаал сайшаал хүлээж байна. 2010 оны Шанхайн дэлхийн яармаг нь " хот нь амьдралыг нэн ая тохитой болгоно" уриан дор зохиогдож байна. Энэ бол бүх хүн төрөлхтний гол агуулгатай сэдэв мөн гэжээ.
Дэлхийн яармагийн хүрээлэнгийн Б тойрогт байрлаж байгаа Германы ордон 6000 ам метр талбайтай, " эвсэг хот" гол уриан дор, " хот ерөөсөө эвсэг байхын биелэл, хот хийгээд байгалийн хооронд, шинийг санаачлан бүтээх болон уламжлалын хооронд, даяарчлах болон улс орны өөрийн онцлогийн хооронд тэнцвэртэй, эвсэг байлгахыг хайх ёстой" гэснийг уламжилж байна. \ Пэрлаймаа орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |