
Хоёр хоног хуралдсан 20-ын бүлгийн удирдагчдын 4 дэх дээд уулзалт 27-ны өдөр Канадын Торонтод өндөрлөж, "20-ын бүлгийн Торонтогийн дээд уулзалтын тунхаг" нийтэлж, дараагийн алхмаар дэлхийн эдийн засгийн тал бүрийн сэргэлтийг ахиулахыг хуралд оролцсон удирдагчид цохон тэмдэглэжээ.
Хуралд оролцсон удирдагчид "сэргэлт ба шинэ эхлэлт" сэдвээр ярилцаж, дэлхийн эдийн засгийн байдал, европын өрийн хямрал, "хүчирхэг тогтвортой, тэнцвэртэй өсөлтийн бүдүүвч", олон улсын банк санхүүгийн байгууллагын өөрчлөлт, олон улсын худалдаа банк санхүүгийн хяналт удирдлага гэсэн агуулгын доор хэлэлцсэн байна.

Хурлын дараа нийтэлсэн тунхагт тэмдэглэхдээ, эдийн засгийн тэнцвэртэй тогтвортой өсөлтийг батлахын зэрэгцээ олон улсын банк санхүүгийн системд өөрчлөлт оруулна гэж олон орнууд хамтаар цохон тэмдэглэсэн байна. Уг тунхагт тэмдэглэхдээ, 20-ын бүлгийн хамгийн тулгам үүрэг бол эдийн засгийн сэргэлтийг ахиулж, ирээдүйн эдийн засгийн тэнцвэртэй тогтвортой хөгжилд бат бэх үндэс суурь тавьж өгөх болно. Иймээс одоогийн хэрэгжүүлж байгаа эдийн засагт сэдэлт өгөх бодлогыг цаашид хэрэгжүүлж, хэрэглээний салбарт харуулсан байх хэрэгтэй. Гэвч үүний зэрэгцээ олон нийтийн санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах нь маш чухал юм. Эдийн засгийн өсөлтөд ашигтай санхүүгийн алдагдлыг үр ашигтай бууруулахыг олон тал шийдсэн байна. Ажлын байраар 20-ын бүлгийн гишүүн орны дотоодын өөрчлөлтийг ахиулж, дэлхийн эдийн засгийн шаардлагыг ахиулна. Хөгжингүй орон болон хөгжиж байгаа орон хоорондын зөрөөг багасгана гэжээ.

Олон улсын банк санхүүгийн байгууллын удирдлагын өөрчлөлтийг эрчимжүүлж, олон улсын банк санхүүгийн байгууллагын найдвартай, үр ашгийг эрчимжүүлэн, Дохагийн хэлэлцээрийг үргэлжлэн ахиулна гэж уг тунхагт цохон тэмдэглэжээ.
БНХАУ-ын дарга Хү Жиньтао уг хуралд оролцож, "хүч сэтгэл нэгдэн ирээдүйгээ хамтаар цогцлон байгуулъя" сэдвээр үг хэлжээ. \Гэрэлт орчуулав\