• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөгжлийн асуудлыг зохицуулахад 20-ийн бүлэг нэн их үүрэг хүлээх ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-28 10:34:24

     Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 27-ний өдөр Торонтод хэлэхдээ, 20-ийн бүлэг хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн хүчирхэг хөдөлгөх хүч, эдийн засгийн илүү эх баялаг болон эрчимтэй системийн баталгаа хангах үүрэгтэй юм. Дэлхийн банк, ОУВСБ зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагын хөрөнгийг эн тэргүүнд хөгжиж буй оронд ялангуяа буурай хөгжилтэй оронд туслахад зарцуулах ёстой гэжээ.

      Хү Жиньтао 20-ийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний 4-р хурлын эхний хуралдаан дээр ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн урт хугацааны тасралтгүй хөгжлийг биелүүлэхэд өргөн олон хөгжиж байгаа оронд туслан тэдний бүрэн хөгжлийг биелүүлэн, өмнөд умардын хөгжлийн зөрөөг багасгах хэрэгтэй гэжээ. 20-ийн бүлгийн гишүүд гол нь хөгжсөн орон, шинээр хөгжиж буй зах зээлийн орон, аж үйлдвэржих явц өндөртэй хөгжиж буй орнууд бөгөөд гишүүн орны дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн нь дэлхийн 85%-ийг эзэлж байна. Гэвч дэлхийн нийт орны 85%-с давсан хөгжиж байгаа орны хөгжлийн эрэл хүслийг үл ойшоож болохгүй гэж тэрээр үзсэн байна.

      Хү Жиньтао хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямрал нь НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын үйл явцад шинэ бэрхшээл учрууллаа. 2015 оноос өмнө төлөвлөсөн зорилтоо биелүүлэхэд зам хол үүрэг хүнд байгаа юм. Хөгжлийн асуудал дээр нэн олон бодит үйл ажиллагаа авч, хөгжлийн эх баялгийг батлан, хөгжлийн механизмыг боловсронгуй болгож, хөгжлийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэн, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг тогтсон цагт нь биелүүлэх ёстой. Хөгжсөн орнууд хөгжилд туслах албаны талын амлалт, зах зээлээ нээлттэй болгох, өр ширээс чөлөөлөх буюу багасгах, хөгжиж байгаа оронд үзүүлэх хөрөнгө мөнгөний болон техникийн дэмжлэгээ нэмж, хөгжиж байгаа орны өөрийгөө хөгжүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх ёстой гэжээ.

       Хү Жиньтао Хятадын засгийн газрын өмнөөс чухал амлалт хийж, Хятад улс өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд хөгжиж байгаа оронд тусламж үзүүлж, хөгжиж байгаа орны хөгжлөө биелүүлэхэд аль болох туслах болно гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе