• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Медведевтэй хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2010-06-27 16:29:32

         Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 26-ны үдээс хойно Торонтод ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хэлэлцээ хийв. Энэ бол Хятад Оросын тэргүүний энэ жилд болсон дөрөв дэх уулзалт юм.

         Дарга Хү Жиньтао тэмдэглэхдээ, эдүгээ дэлхийн эдийн засаг алгуур аажим сэргэж байгаа хэдий ч үндэс суурь нь бэхжиж чадаагүй, тогтворгүй хүчин зүйл олон байна. Оросын талтай 20 орны бүлгийн дотоодын зохицуулалтаа эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг ахиулахад хүчин зүтгэл гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

         Ерөнхийлөгч Медведев хэлэхдээ, Орос Хятад хоёр орны төрийн тэргүүн олон уулзан золгож байгаа нь хоёр орны стратегийн түншийн харилцаа өндөр төвшинд хүрснийг бүрэн харуулж байна. Энэ жил хоёр орон мөн олон чухал арга хэмжээнүүд зохион явуулах болно. Хоёр талын хамтын чармайлтаар эдгээр арга хэмжээ амжилтад хүрэхийг хүсэж байна. Хоёр тал 20 орны бүлгийн хүрээнд сайхан хамтран ажиллаж байна. Хятадын талтай зохицуулалт хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхэд Оросын тал бэлэн байна. 9-р сард Хятад улсад хийх айлчлалаа би хүсэн хүлээж байна гэжээ.

         Хоёр тал Солонгосын хойгийн байдал, Ираны цөмийн асуудал тэрчлэн төв Азийн байдал, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе