• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай уулзав

CRI       (GMT+08:00) 2010-06-27 15:28:28

             Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 26-ны үдээс хойш Торонтод Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай уулзав. Хү Жиньтао хэлэхдээ, өнөө олон улсын болон бүс нутгийн байдалд гүнзгий бөгөөд будлиантай өөрчлөлт гарсаар байгаа тул Хятад Америк хоёр орон дэлхийн эдийн засгийн сэргэлтийг цаашид ахиулан, бүс нутгийн чанартай халуун цэгийн асуудлууд болон дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтуудыг хамтаар зохицуулахад хүч хамтран зүтгэж, хамтаар амжилтад хүрэх үзэл санааг үргэлжлэн ахиулах шаардлагатай байна гэжээ.

             Хү Жиньтао хэлэхдээ, хоёр талын хамтын хүчин чармайлтаар сүүлийн жилүүдэд Хятад Америкийн харилцаа шинэ ахицтай боллоо. Өнгөрөгч сард Хятад Америкийн стратегийн болон эдийн засгийн яриа хэлэлцээ Бээжинд амжилттай зохиогдож, идэвхтэй үр дүнд хүрсэн юм гэжээ.

             Энэ бол Хятад улсын дарга Хү Жиньтао болон Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн энэ оны хоёр дахь уулзалт мөн. Хоёр орны төрийн тэргүүн бас 4-р сард Вашингтонд болсон дэлхийн цөмийн аюулгүйн асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр уулзалт хийсэн юм.

             26-ны өдөр Хү Жиньтао мөн Торонтод Английн шинэ ерөнхий сайд Давид Камеронтай анхны уулзалт хийсэн бөгөөд бас Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбантай уулзсан байна. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе