• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао эх орондоо буцлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-28 10:16:43

     Хятад улсын дарга Хү Жиньтао 20-ийн бүлгийн удирдагчдын тэргүүн нарын дөрөв дэх дээд уулзалтад оролцож, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мюн Бактай уулзсаны дараа, эх орондоо буцахаар орон нутгийн цагаар 27-ны үдээс хойно Торонтогоос мордлоо.

      Дарга Хү Жиньтао 20-ийн бүлгийн тэргүүн нарын Торонтогийн дээд уулзалт дээр, "Сэтгэл хүчээ нэгтгэн, ирээдүйгээ цогцлооё" сэдвээр чухал үг хэлсэн байна. Тэрээр дэлхийн эдийн засаг хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй өсөлтөд даруй шилжихэд дөхөм үзүүлэх гурван зүйлийн санал дэвшүүлжээ. Энэ нь 20-ийн бүлгийн орнууд олон улсын санхүүгийн хямралыг давах үр ашигтай механизмаас олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол тавцан руу шилжихэд тус дөхөм үзүүлэх, шударга, голч, багтаамжтай, эмх цэгцтэй олон улсын санхүүгийн шинэ дэг журам тогтоох, дэлхийн худалдааны нээлттэй чөлөөт тогтолцоо тогтоохыг дэмжих зэрэг болно. Бодит эдийн засгийн хөгжилд ашигтай олон улсын санхүүгийн систем тогтоохыг дарга Хү Жиньтао дэвшүүлсэн байна. Дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орны удирдагчийн хувьд дарга Хү Жиньтао мөн хөгжлийн асуудлыг онцолж, хөгжлийн асуудлыг зохицуулахад 20-ийн бүлэг нь улс төрийн нэн хүчтэй хөдөлгөх хүч, эдийн засгийн асар нөөц, тогтолцооны нэн сайн баталгаа хангах үүрэгтэй юм. Олон улсын санхүүгийн байгууллагын нөөцөөр хөгжиж байгаа улс орнууд ялангуяа хөгжлөөр хамгийн тааруухан улс орнуудад туслах ёстой гэж үзсэн байна.

       Торонтогийн дээд уулзалтын үеэр, дарга Хү Жиньтао мөн Америкийн ерөнхийлөгч Барак Обама, Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Их Британийн ерөнхий сайд Давид Камерон, Японы ерөнхий сайд Кан Наото, Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдхойоно, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мюн Бак нартай уулсан байна. Хоёр талын харилцаанаас гадна, мөн тэрээр олон орны удирдагчидтай Солонгосын хойгийн байдал, Ираны цөмийн асуудал, Төв Азийн байдал зэрэг харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе