|
|
||
7-р сарын нэгэн болоход Шанхайн дэлхийн яармаг эхлээд 61 хоног өнгөрсөн ба 21 сая гаруй жуулчдыг хүлээн авч, шинжлэх ухааны шинэ ололт амжилтуудаар ирээдүйн амьдралын сайн сайхныг харуулсан байна. Үүний зэрэгцээ 3.28 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий Шанхайн дэлхийн яармагийн хүрээлэн ч ганц өдөрт давхардсан тоогоор 550 мянган жуулчдыг амжилттай хүлээн авсан тэмдэглэл тогтоосон ба 7-р сард их хөлийн жуулчдыг хүлээн авахад бүрэн бэлтгэл хийгээд байгаа юм.
"Хорватын ордны хоёр талын дэлгэцийг харахад үнэхээр Хорватын гудамжаар танилцан яваа юм шиг маш сайхан сэтгэгдэл төрж байлаа. Далайн үзэмж нь маш гоё, далайн эргийн шугам нь ч тун урт, яг л өөрөө тэнд нь яваа юм шиг сайхан сэтгэгдэл төрсөн тул ямар ч байсан тэр газраар нэг аялъя гэж бодлоо" гэж хятад жуулчин ярьж байна.
"Шанхайн дэлхийн яармаг нь бишгүй олон улс орныг нягт холбож, тэдний хэлхээ холбоо болон харилцаа солилцоог эрчимжүүллээ" гэж Герман жуулчин ярьж байна.
Шанхайн дэлхийн яармагийн ажил хариуцсан газрын дарга Хүн Хао хэлэхдээ, 5-р сарын 1-нд Шанхайн дэлхийн яармаг нээгдсэнээс хойш, Шанхайн дэлхийн яармагийн хүрээлэнтэй танилцаж байгаа жуулчид тогтвортой нэмэгдсээр байгаа бөгөөд зөвхөн 6-р сарын 26-ны өдөр Шанхайн дэлхийн яармагийн хүрээлэнд давхардсан тоогоор 550 мянган жуулчдыг амжилттай хүлээн авсан тэмдэглэл гарсан төдийгүй хүмүүсийн Шанхайн дэлхийн яармагтай танилцах дур сонирхол нэмэгдсээр байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
"5-р сарын 1-нд Шанхайн дэлхийн яармаг нээгдсэнээс хойш, 6-р сарын 5 болоход 36 хоногийн хугацаанд үзэн танилцагчид давхардсан тоогоор 10 саяас давсан. Дахиад 23 хоног өнгөрөхөд үзэн танилцагчид шинээр мөн 10 саяар нэмэгдсэн" гэжээ.
6-р сарын эцсийн байдлаар, дэлхийн 5 том тивийн 39 улс орон, олон улсын 6 байгууллага болон 14 хот нь улсын ордноо нээх баяр ёслолын арга хэмжээ, яруу алдрын өдөр, онцгой арга хэмжээ зэргийг зохион явуулсан байна. Үзэсгэлэнд оролцсон талууд Шанхайн дэлхийн яармагийг харилцаа холбооны чухал боломжоор үзэж, зураг төслөө нарийн боловсронгуй хийцгээсэн юм.
"Серби улс Хятадын ард түмэн болон бусад улс орны үзэн танилцагсадад Сербийн сайн сайхан бүхнийг харуулахын төлөө Шанхайн дэлхийн яармагт оролцохдоо маш их бэлтгэл хийсэн юм" гэж Сербийн жуулчин ярилаа.
"Данийн домог үлгэрүүдийг Хятадынхан сайн мэддэг. Өнөөдөр бид үнэхээр домог үлгэрийн юм шиг Данийн ордонтой танилцаж, Данийн амьдрал ахуйн сайн сайхан байдлыг ойлголоо" гэж Хятадын жуулчин ярив.
6-р сард Шанхайн дэлхийн яармагийн 190 мянга гаруй сайн дурынхан жуулчдад үйлчлэв. Тэд нар ногоон алга цамцтай болохоор жуулчид тэднийг "байцаа" гэж дотночлон нэрлэжээ.
Шанхайн дэлхийн яармагийн олон хэлний хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө Шанхайн дэлхийн яармагийн ажил хариуцсан газар нь бас Англи, Герман, Франц, Япон, Орос зэрэг 10 хэлний 2000 гаруй сайн дурын хэлмэрч нэмж элсэхээр байгаа аж.
Халуун зун болж Шанхайн агаарын дулааны хэмжээ өссөөр байна. Шанхайн дэлхийн яармагийн ажил хариуцсан газрын дарга Хүн Хао хэлэхдээ, өнөө хүрээлэнд 7000 гаруй сандал, 12 мянга гаруй саравч буй. Холбогдох салбар бас цахилгаан сэнс, чийгшүүлэгч төхөөрөмжүүд, уух усны цорго, хүйтэн ундаа зарах тэргэнцрүүдийг нэмэгдүүлэх зэргийн аргаар үзэн танилцагсадын ангаа цангаагаа дарж сэрүүцэхэд дөхөм үзүүлэх юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав.\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |