• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

120 тэрбум юаниас давав

CRI       (GMT+08:00) 2010-10-14 15:08:09

     Гуанжоугийн Азийн спортын наадмын ерөнхий хөрөнгө оруулалт 120 тэрбум гаруй юаньд хүрэв гэж Азийн спортын 16 дахь наадмыг эрхлэн явуулах Хятадын Гуанжоу хотын дарга Ван Чинлян 13-ны өдөр мэдэгдэв.

     Эдгээр хөрөнгө мөнгийг голцуу Азийн спортын наадам болон пара олимпиадын ордон талбай байгуулах болон сэргээн засах, олон тэмцээнийг зохион байгуулах жич холбогдох ажиллагаа, Гуанжоу хотын дүр төрх болон орчин тойрныг сайжруулахад зарцуулав гэж Ван Чинлян хэллээ.

     11-р сард явагдах Гуанжоугийн Азийн спортын наадмаар спортын ордон талбай нийт 70 ширхэгийг ажиллуулж, үүнд 12-ыг нь шинээр барьж байгуулан, 58-ыг нь өөрчилсөн юм уу өргөтгөн байгуулсан байна. Үүний зэрэгцээ Гуанжоу хот нь бас 2.73 хавтгай дөрвөлжин км талбайтай Азийн спортын хот байгуулж, тамирчдын, техникийн, хэвлэл мэдээллийн хотхон болон хэвлэл мэдээллийн ерөнхий төв зэрэг уралдаан тэмцээний бус гол ордон талбайг бэлтгээд байна. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе