Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хүн Лэй 2-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, дэлхийн яармагийг амжилттай зохиосон нь Хятад улсын өөрчлөлт хийж нээлттэй байлгах итгэл шийдвэрийг улам нэмэгдүүлсэн гэжээ.
Тэрээр хэлэхдээ, дэлхийн яармагийн гадаад харилцаа нь Хятад улс болон бусад том орнуудын хамтын ажиллагааны арга замыг өргөтгөн, ойр хавийн орнууд хоорондын найрсаг хэлхээ болон хөгжиж байгаа орнууд хоорондын эв санаа нэгтэй хамтран ажиллах суурийг бататган, дэлхийн орнуудын эдийн засаг, шинжлэх ухаан техник, байгаль орчноо хамгаалах, олон нийтийн хүмүүнлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүллээ гэжээ. \Сарантуяа орчуулав.\