• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орны удирдагчдын 3 дахь уулзалт болов

CRI       (GMT+08:00) 2011-04-14 15:12:37

     БРИКС-ийн орны удирдагчдын 3-р  уулзалт 14-ний өдөр Хятадын Хай Нань мужийн Сань -Яд болов. Хятад улсын дарга Хү Жиньтао уг хурлыг даргалан хуралдаж үг хэлэв. Дэлхийн олон орнууд ховор сайхан хөгжлийн боломжид нүүрлэж байгаа бөгөөд маш олон өрсөлдөөн сорилттой тулгарч байна. Энх тайван амар амгалан хамтаар ашиг хүртэж, цэцэглэн хөгжсөн 21-р зууны төлөө, олон талууд дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хүч тавин хамгаалж, олон орны хамтын хөгжилд тус дөхөм үзүүлж, олон улсын солилцоо хамтын ажиллагааг ахиулж, БРИК-ийн орнуудын хамтаар хөгжих түншийн харилцааг эрчимжүүлэх хэрэгтэй гэж Хү Жиньтао хэлсэн байна.

      БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа нь таван орны эдийн засаг, нийгмийн хөгжилд ашигтай бөгөөд дэлхийн энх тайвны хөгжилд тустай юм. БРИКС-ийн орнууд эв санаа нэгтэй байж, харилцан итгэлцэж, нээлттэй ил тод , хамтаар хөгжих үндсэн зарчмыг баримталж , хамтын ажиллагаагаар итгэлцлээ эрчимжүүлэх хэрэгтэй. БРИКС-ийн орнууд өөр хоорондын хамтын ашиг сонирхлоо хамгаалж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, эдийн засаг худалдаа, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааны нөөцийг нааштай эрэн хайх хэрэгтэй. БРИКС-ийн орны хамтын ажиллагаа нь нээлттэй бөгөөд ил тод  юм гэж Хү Жиньтао илэрхийлсэн байна.

       Тэрээр хэлсэн үгэндээ, Хятадын хөгжил бол дэлхийн хөгжлийн нэгэн хэсэг. Хятадын хөгжил улам сайн байвал дэлхийд үзүүлэх хувь нэмэр ч мөн их байдаг. Дэлхийн олон орнууд Хятадын хөгжилд оролцож, Хятадтай хөгжлийн боломж тохиолыг хамтаар хуваалцахыг Хятад улс сайшааж байна гэжээ./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе