Ц.Элбэгдорж Жөү Юнканд Хү Жиньтао даргад дотнын мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсээд түүний энэ айлчлал нь олон бодит асуудлыг зохицуулж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжууллаа гэж өндрөөр үнэллээ. Ц. Элбэгдорж хэлэхдээ, Хятадын хөгжлийг дэлхий нийтээрээ анхаарч байна. Монголын талаас суралцууштай олон туршлага бий. Ноднин би Хятадад айлчлах хугацаандаа Хү Жиньтао нарын Хятадын нам төрийн удирдагчидтай дотно ярилцаж, Гирин муж зэрэг газартай танилцаж, сайн сайхан сэтгэгдэлтэй үлдсэн юм. Мөн Монгол, Хятад хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам байгааг олж харсан юм. Хоёр тал чухал нийтлэг ойлголтод хүрч, олон хэлэлцээрт гарын үсэг зурж нухацтай хэрэгжүүлэн, үр дүн нь харагдаж байна. Хятадтай найрсаг хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэх нь Монголын Засгийн газар ард түмний нэгдсэн хүсэл эрмэлзэл бөгөөд Монголын бодит болон алс хойчийн ашиг сонирхолд нийцэж байна. Хоёр тал уул уурхайн эх баялгийг нээн ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон улс төрийн нам хоорондын солилцоо, олон улсын байгууллага зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсч байна гэжээ.
1 2 3