|
|
||
Хятадын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, төв хорооны улс төр, хууль зүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Жөү Юнкан 25-ний өдөр Улаанбаатарт Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан байна.
Жөү Юнкан юуны түрүүнд БНХАУ-ын дарга Хү Жиньтаогийн дотнын мэндчилгээг уламжиллаа. Тэрээр хэлэхдээ, Монгол улс бол миний Ази тивийн таван оронд хийсэн айлчлалын сүүлчийн орон болно. Хэдийгээр би анх удаа Монгол улсад айлчилж байгаа боловч ах дүүгийн адил найрсаг дотно санагдлаа. Монголын Засгийн газар, Их Хурал, гол улс төрийн нам бүлгүүд болон ард олонтой уулзаж, олон шинэ найзтай болж, Хятад Монголын найрамдлын чухал чанарыг ойлголоо. Хятад, Монголын харилцаа шинэ жаранд орж байгаатай холбогдуулан ноён Ерөнхийлөгч та ноднин БНХАУ-д амжилттай айлчилж, энэ оны 6-р сард Монгол улсын ерөнхий сайд Хятадад айлчилж Хятадын удирдагчтай стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон билээ. Миний энэ удаа Монголд айлчилж байгаагийн зорилго бол хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж нам хоорондын болон эдийн засаг худалдаа, хууль хэрэгжилтийн зэрэг олон салбарын бүтээлч хамтын ажиллагааг дээшлүүлж Хятад, Монголын ард түмнийг улам сайхан амьдруулахын төлөө юм гэжээ.
Жөү Юнкан хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон бол хөгжиж байгаа орон бөгөөд өөрийн орны байдалд зохицсон нийгмийн тогтолцоо, хөгжлийн замыг хайж байгаа билээ. Бид Монголын ард түмний сонголтыг хүндэтгэнэ. Монгол улс өөрийн давуу тал болон нөөц бололцоогоо ашиглан уул уурхайг нээн ашиглаж, улс орноо хөгжүүлэх стратегийг амжилттай хэрэгжүүлж, улс төрөө тогтвортой байлгаж, эдийн засгаа хөгжүүлж, ард олныхоо амьдралыг сайжруулж чадна гэдэгт итгэж байна гэжээ.
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |