Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хууль зүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Жөү Юнкан 24-ний үдээс өмнө Улаанбаатарт Монгол улсын Ардын намын дарга, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзсан байна.
Жөү Юнкан эн тэргүүнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаогийн мэндчилгээ болон сайн сайхны ерөөлийг С. Батболдод уламжиллаа. Жөү Юнкан хэлэхдээ, Хятад Монгол дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш сайн хөршийн найрсаг харилцаа нь хоёр орны харилцааны гол чиг шугам болж ирсэн юм . Миний энэ удаагийн айлчлал бол найрамдл, хамтын ажиллагааны үүднээс бөгөөд хоёр орны ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө юм. Хятад улс арван хэдэн жил дараалан Монгол улсын хамгийн том худалдааны түнш, гадаад хөрөнгийн эх үүсвэрийн орон болж ирсэн нь хоёр орны ард түмэнд бодитой ашиг тусыг хүргэж, бүс нутгийн энх тайван хөгжилд тус дөхөм үзүүлсэн байна. Эрхэмсэг ерөнхий сайд та бол Хятадын ард түмний тасал анд найз , манай улсад олон удаа айлчилсан байна. Ялангуяа энэ оны 6-р сард Хятад улсад айлчлан ерөнхий сайд Вэнь Жябаотой хамтаар Хятад, Монголын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэснээ мэдэгдсэн нь хоёр орны харилцааны түүхэнд бэлэг тэмдэг болсон байна гэжээ.
1 2 3