Жөү Юнкан хэлэхдээ, Хятад Монголын харилцааг ХКН, Засгийн газар дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятад Монголын харилцааг хөрш орнууд хоорондын дипломат харилцааны чухал тал болгон үзэж байна. Иймээс нэгд, дээд давхаргын харилцаа холбоог баримталж, стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, өөр өөрсдийн сонгосон нийгмийн тогтолцоо, хөгжлийн замыг харилцан хүндэтгэнэ. Хятадын гол чухал асуудлаарх байр суурийг Монголын таллын үргэлжлүүлэн хүндэтгэж, дэмжлэг үзүүлж байгааг бид сайшааж байна. Хоёрт, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, уул уурхайг нээн ашиглах, дэд бүтцийн барилга байгууламж, банк санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан ахиулах үзэл баримтлалын дагуу эдийн засаг, худалдааны салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, давуу талаараа харилцан нөхөн, харилцан ашигтай хамтран ашиг хүртэхийг биелүүлнэ. Гуравт, газар нутгийн давуу талаа ашиглан хоёр орны орон нутгийн харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Энэ удаа ХКН-ын Өвөр Монголын Өөртөө Засах Районы намын хорооны дарга Хү Чүньхуа тусгайлан хамт айлчилж байгаа нь Монгол улстай хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбар дах бүтээлч хамтын ажиллагааг гүйнзгийрүүлэх зорилготой юм. Дөрөвт, аюулгүйн салбар дахь хууль хэрэгжилтийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, терроризм, хэт даврагч, хагалан бутаргагч хүчнүүдэд үргэлжлэн цохилт өгч, хилийн удирдлагаа эрчимжүүлэн, үндэстэн дамнасан гэмт хэрэг үйлдэхэд цохилт өгөх, мансууруулах бодисыг хориглох, гамшгаас сэргийлэн багасгах, хууль хэрэгжилтийн талын байгуулалт зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зэрэг хэдэн санал дэвшүүлье гэжээ.
1 2 3