Хятадын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, төв хорооны Улс төр, хууль зүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Жөү Юнкан 25-ны үдээс хойш Улаанбаатарт Монголын Ардчилсан намын дарга, Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Иргэний зориг намын дарга С.Оюун, Үндэсний шинэ намын дарга Ц.Цолмон нартай тус тус уулзсан байна.
Н.Алтанхуягтай уулзах үед Жөү Юнкан хэлэхдээ, Монгол улс бол Хятадын чухал хөрш орон болно. Дипломат харилцаа тогтоосон 60 гаруй жилийн турш, Хятад Монголын харилцаа олон улсын олон эгзэгтэй байдал болон өөрийн орны дотоодын байдлын өөрчлөлтийн шалгалт сорилтыг даван туулсан юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны дээд зиндааны харилцан айлчлал олширч, улс төрийн итгэлцэл нэмэгдэн, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрч, хоёр орны худалдаа түргэн өсөн нэмэгдэж, хүмүүс хоорондын харилцаа солилцоо идэвхжлээ. ноднин гэхэд хоёр орны хүмүүсийн харилцаа солилцоо давхардсан тоогоор нэг саяд хүрчээ. Энэ оны 6-р сард хоёр орон стратегийн түншлэлийн харилцааг тогтоосны дараа Хятад, Монголын найрамдал шинэ үе шатанд орсон байна. Монгол улсын хамтарсан засгийн газрын чухал бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд Ардчилсан нам эдийн засгийн хөгжил, ардын амьдралыг сайжруулах, нийгмийн дэвшлийг ахиулах талаар чухал хувь нэмэр оруулсан байна. Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх талаар ч хувь нэмэр оруулсан байна гэжээ.
1 2 3 4