Жөү Юнкан хэлэхдээ, эрхэмсэг ноён та удалгүй Ардчилсан намын төлөөлөгчдийг ахлан Хятадад айлчилна. Би ХКН-ын нэрийн өмнөөс таныг баяртайгаар угтаж байгаагаа илэрхийлье, таны энэхүү айлчлал хоёр намын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Н.Алтанхуяг хэлэхдээ, Монголын Ардчилсан нам байгуулагдаад 20 гаруй жил болж байна, улс орны улс төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тодорхой туршлагыг хуримтлуулсан билээ. ХКН-тай харилцаа, холбоогоо эрчимжүүлж намаа засах, улс орноо тохинуулах талаар харилцан туршлага солилцон, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд гүүр болж, хоёр орны ард түмний уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлэхийн төлөө цуцалтгүй чармайхад бэлэн байна гэжээ.
1 2 3 4