С. Батболд энэ оны 6-р сард Хятадад айлчилснаа эргэн санаж, ерөнхий сайд Вэнь Жябаод миний мэндчилгээг уламжилж өгөхийг хүссэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт шинэчлэл , нээлттэй бодлого хэрэгжээд 30 гаруй жил болж, эдийн засаг нийгмийн хөгжлийн талаар асар их дэвшилтэй болж, уг бүс нутаг ялангуяа хөрш оронд ховор боломжийг олгосон байна. Одоо Монгол, Хятад хоёр орон улс төрийн салбарт шийдвэрлээгүй асуудал байхгүй бөгөөд хоёр талын харилцаа, түүхийн хамгийн сайн "алтан үе"-д байх бөгөөд цаашид бэхжүүлэн хөгжүүлэх нөхцөл, нөөц их байна. Хятад улстай стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх нь Монголын дипломат бодлогын тэргүүн чухал чиглэлийн нэг мөн. Сүүлийн жилүүдэд Хятад улс Монголын эдийн засаг нийгмийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэн юм. Ялангуяа Монгол улсад туслан зам харилцаа, боловсрол, биеийн тамир, спортын тоног төхөөрөмж болон орон сууц зэрэг ард түмний амьдралтай нягт холбоотой төслийн талаар ихээхэн ажлыг хийсэн байна. Үүнд Монголын тал баярлаж байна. Хятадын тал үргэлжлэн дэмжлэг үзүүлэхийг хүсч байна, Хятадын нэн олон аж ахуйн нэгж Монголд хөрөнгө оруулахыг хүсч байна гэжээ.
Уулзалтын дараа Жөү Юнкан болон Батболд хоёр орны эдийн засаг худалдаа, банк санхүү, шинжлэх ухаан техник, соёл боловсролын салбарын хамтын ажиллагааны бичиг баримтуудад гарын үсэг зурах ёслолд оролцсон байна. \Гэрэлт орчуулав\
1 2 3