• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Назарбаевтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2012-06-06 10:51:58

      6-ны өдрийн үдээс өмнө Хятад улсын дарга Хү Жиньтао Бээжинд ШХАБ-ын дээд хуралд оролцохоор ирсэн Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтэй хэлэлцээ хийж, хоёр талт харилцаа болон хамтаар анхаарч байгаа чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.

      Хү Жиньтао хэлсэн үгэндээ, ерөнхийлөгч Нурсултан Назарбаев та Хятадын ард түмний хуучин анд бөгөөд олон жилийн турш Хятад Казахстаны харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар ирэв. Энэ удаагийн айлчлал нь хоёр орон дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж байна. Энэхүү айлчлал нь Хятад Казахстаны харилцааны хөгжилд шинэ хөдөлгөх хүч сэлбэнэ гэдэгт итгэж байна гэжээ.

       Олон жилийн турш дарга Хү Жиньтаотой дотно нөхөрлөж явснаа Нурсултан Назарбаев өндрөөр үнэлж, гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, Хятад улс бол Казахстаны тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орны нэг юм. Богинохон 20 жилийн дотор, хоёр орны харилцаа асар их хөгжөв. Сүүлийн 10 жилийн турш, Казахстан Хятадын хоёр талт харилцаа олон салбарт тодорхой амжилт олоход Хү Жиньтао чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.\Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе