• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хом-Ханасын үзэсгэлэнт уянга" аян замын тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-02-26 17:16:03

            Хом-Ханас нутгийн дэлгэр сайхан үзэмжинд татагдаж Шинжааныг зорих жуулчид тоо томшгүй их байдаг билээ. Ялангуяа зун намрын алтан цагаар энэ нутагт фото аялал хийх дуртай нь тун олон. Хэдийгээр дэлгэр улирал биш боловч албаны үүрэг даалгавар өвөртлөн, зургийн аппаратаа үүрээд Хом-Ханасын өвлийн үзэмжийг зураглахаар мордсон билээ.

            Бидний аялал Шинжааны Алтай хотоос эхэллээ. Алтай хот бол сүрлэг өндөр уул хадаар хүрээлэгдсэн, уул хад нь цасан мөнгөн гоёлоо өмссөн, мөнгөн гоёлдоо болоод ч тэр юм уу цэвэр тунгалаг гэж жигтэйхэн хот. Хэдийгээр жижиг хот ч гэлээ энэ хотын цэвэр тохитой үзэмжинд очсон хүний сэтгэл тэнийхгүй байхын аргагүй. Алтайн өглөөний ариун агаараар ханатал ундаалсан бид хөлгийн жолоо сунгаж аяны үзүүр мушгилаа.


1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе