• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хом-Ханасын үзэсгэлэнт уянга" аян замын тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-02-26 17:16:03

            Дараа өглөө нь бидний хэдэн нөхөр нартай уралдан эртлэн бослоо. Нутгийн хэдэн саальчин бүсгүй биднийг их л сонжсон харцаар ажицгааж, үе үе шивнэлдэн инээлдэх нь сэтгэл дотрыг гижигдэх шиг. Энэ нутгийн бүсгүйчүүд нутаг шигээ цэвэр үзэсгэлэнтэй юм. Өндөр уулнаас алсыг ажихад, Хом-Ханас нутаг уул үүлсийн дундуур цэнхэрлэн харагдах ажээ. Тэрхүү агшныг зургийн аппарантандаа буулгах нь надад ялалтын мэдрэмж төрүүлж байв. Замын ядаргаа, айж эмээсэн, бээрч даарсан бүх зүйл яг л тэрхэн хоромд цагаан үүл цасан ертөнцийн дунд цайран замхрах шиг болж билээ. Байгалийн татах хүчинд цаг хугацаа үйлчилдэггүй бололтой. Нэг л мэдэхэд нар нэлээд дээр мандчихсан, үүл уулын оройг бүрхчихсэн байлаа. Урьд орой нь цаг агаарын мэдээнээс цастай гэж сонссон тул энэ өдөр нартай байсан бол илүү хэдэн зураг дарж болох байсансан гэж харамсаж байсныг хэлээд ч яахав. Одоо харин цаснаас амжиж уулнаас буух нь бидэнд чухал байлаа.


1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе