• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хом-Ханасын үзэсгэлэнт уянга" аян замын тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-02-26 17:16:03

            Зураг авалтын ажлаа амжилттай дуусгаж, бид буцах замаа өлгөх боллоо. Хом-Ханас суурингаас гарахаасаа өмнө шархны наалт авахаар эмнэлгээр орсон юм. Тэнд хачин их царайлаг охин сууж байлаа, харах тусам бүлээхэн мэдрэгдэх түүнээс тэсгэлгүй "Сэн Казах ба Монгол ба?" хэмээн дутуу торгон мэдэх Казах хэлээрээ "Та хасаг уу монгол уу?" гээд асуучихлаа. Тэгтэл өөдөөс "Монгол" гэж хариулах нь тэр. Харин тийм байх ёстой, харахад нэг өөр байсан юм аа гэж би дотроо бодож байв. Наалт авах зуур тэр охины нэрийг Оюунчимэг гэдгийг, ӨМ-ын Ордос хотод эмнэлгийн мэргэжлээр сурдаг гэдгийг, Хом-Ханасын уугуул болохыг нь мэдээд авлаа. Би ч бас тэр зуур хаанаас ирсэн хэн гэдгээ ярьчихав. Гадаа машин хүлээлгэчихсэн болохоор удаан зогсож чадахгүй гарахыг завдтал "Манай гэрээр очихгүй юү?" гэсэн түүний цээлхэн хоолой сонстов. Тийм цээл хоолой, тийм тунгалаг харцанд үгүй гэж хэлж зүрхлэх эр хүн хаа ч үгүй биз. "Дараа ирэхээрээ очно оо" гэж хэлчхээд бие минь шалавхан гарч одлоо. Гэвч сэтгэл минь үнэндээ салж ядаж байсан билээ. Аялал маань ийм гэнэхэн мэдрэмжин дээр өндөрлөж, жаахан харамсалтай санагдаж байсан ч байгалийн сайхныг зургийн аппаратандаа үлдээж чадсан болохоор ч тэр үү, тэр хоолой, тэр харцны төлөө "ахиж ирэх болно" гэж бодсондоо ч тэр юм уу үгээр хэлэхийн аргагүй жаргалтай мэдрэмж намайг эзэмдэж байлаа. \Сэтгүүлч Н.Пүрэвжав бэлдэв\

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе