• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хом-Ханасын үзэсгэлэнт уянга" аян замын тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-02-26 17:16:03

            Замд цас ихтэйн дээр, байгалийн сайханд татагдан байн байн машинаас буун, зураг дарж явлаа. "Цав цагаан, цэв цэвэрхэн" мөрөөдлийн ертөнц айсуй гэдгийг Хом-Ханаст ойртох тусам мэдэрч байлаа. Жинхэнэ цас, жинхэнэ цагаан мөрөөдөл гэж энэ дээ. Хот сууринд олон жил амьдраад энэ мэдрэмжийг бүр мартах шахаж дээ гэж эрхгүй бодов.

            Хагас өдрийн зам хөөж зорьсон газартаа хүрч очлоо. Нар нэгэнтээ өнгөө хувилган уулын оройд тухалжээ. Алтай хотоос Хом-Ханас хүрэх 200 километр замыг бид бүтэн 6 цаг явж байж туулсан юм. Цас ихтэй, зам муутай. Хурц шовх хад асга, өндөр сүрлэг эрэг халилыг үхэр тэрэгний хурдаар явж туулснаа нэг бодоход машины сайн жолоочийн сайтай явсандаа сэтгэл уужрах, бас нэгэн бодлын хэсэг зуур ч болов ахуйн ерөтөнцөөс тасарч, зам зуур тохиолдох байгалийн үнэн төрхийг зураглаж явах боломж олдсонд олзуурхана. Хот газрын хүн ихтэй, хязгаарлагдмал орон зай, цаг хугацааны ертөнцөөс байгалийн асар сүрдэм том орон зай, хязгаар нь үл мэдэгдэх цаг хугацаанд орж ирэхэд, "Хүн гэгч байгалийн өмнө хэчнээн хүчин мөхөс юм бэ дээ" гэж өөрийн мэдэлгүй сэтгэлдээ өгүүлж байлаа. Бид орой нь Хом-Ханас нутгийн нэгэн Казах айлд хоног авч, өдрийн турш дарсан фото зурагнуудаа цэгцэлж, үзэж харснаа ам уралдан хөөрөлдсөн билээ. Газар тэнгэрийн хязгаарт орших аниргүйхэн тосгонд өнгөрөөсөн тэр үдшийн гэгээн тунгалгийг үгээр хэлж, үзгээр зураглахын арга үгүй мэт.


1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе