• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци
• 5 дахь өдрийн аялал буюу Жин Дэ Жэнь суурин 2011YY04MM25DD
Буудлын цонхон доогуур урсах голын чимээ их л тод сонсогдож байсныг бодоход их ширүүн урсгалтай болоод тэр үү, эсвэл энэ орчин ийм анир чимээгүй болохоор тэр үү гэдгийг төдий л ялгаж чадсангүй. Ямар ч байсан Яо Ли тосгоны дүнзэн модон байшинд нам унтаж хонолоо.
• Ү Юань тосгонд хийсэн 4 дэх өдрийн аялал 2011YY04MM25DD
Амралтын өдрийн Ү Юань үнэхээр хөл хөдөлгөөнтэй байдаг аж. Газарзүйн байрлалын хувьд Ү Юань тосгонд үнэхээр олон давуу тал заяажээ. Тосгоны эргэн тойронд Лү Шань, Хуан Шань, Жю Хуа Шань, Ү И Шань, түүнчлэн бидний өмнөх өдрүүдэд аялсан Лүн Хү Шань, Сань Чин Шшань зэрэг байрладгаас гадна 1 цаг ч хүрэхгүй газарт 3 онгоцны буудал байдаг юм байна.
• Сань Чин Шань ууланд хийсэн аялал 2011YY04MM23DD
4 сарын 22 буюу 3 дахь өдрийн өглөө бороо орсон ч бид төлөвлөсөн ёсоор замдаа гарлаа. Бидний аяллын хугацаа хязгаартай, тэгээд ч тосож авах хүн хүч, тайлбарлагч зэргийг урьдчилан бэлдсэн тул явахаас өөр арга алга. Гэхдээ "хувьтай хүн хур борооноор" гэдэг сайхан монгол үг байдаг тул дотроо баярлахаас өөр яахав.
• 2 дахь өдрийн аялал буюу Лүн Хү Шань уулнаа 2011YY04MM22DD
4 сарын 21-ний өглөө Ин Тань хотын талбайд сэтгүүлчдийн аяллыг нээх ёслолын ажиллагаа болж, Жянши мужийн аялал жуулчлалын газрын орлогч дарга нээж үг хэлсэн бөгөөд албаны хүмүүс, радиогийн удирдлага тус тус аялал амжилттай болохыг ерөөлөө. Ёслол болдгоороо болж, бид ч "жинхэнэ утгаараа" аян замдаа гарсан юм.
• Жяншид хийх аялал эхэллээ 2011YY04MM21DD
Бээжинтэй адил 24 хэм дулаан гэж цаг агаарын мэдээгээр зарлаж байсан ч Жянши мужийн төв Наньчан хотод буумагц бүгчим халуун агаар өөдөөс нүүр төөнөж, аргагүй л өмнөд нутгийн чийглэг уур амьсгал огт өөр болохыг мэдрүүллээ. Бээжингээс 1500 км зайд байрладаг, бараг л Улаанбаатар хүрэх замыг онгоцоор 2-хон цагийн дотор тууллаа.
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе