• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жяншид хийх аялал эхэллээ

CRI       (GMT+08:00) 2011-04-21 15:21:47

Аян замдаа

     Бээжинтэй адил 24 хэм дулаан гэж цаг агаарын мэдээгээр зарлаж байсан ч Жянши мужийн төв Наньчан хотод буумагц бүгчим халуун агаар өөдөөс нүүр төөнөж, аргагүй л өмнөд нутгийн чийглэг уур амьсгал огт өөр болохыг мэдрүүллээ. Бээжингээс 1500 км зайд байрладаг, бараг л Улаанбаатар хүрэх замыг онгоцоор 2-хон цагийн дотор тууллаа. Бидний хэдэн сэтгүүлчдийг тус мужийн аялал жуулчлалын газрын Жан бүсгүй тосон авч, улмаар дараагийн аяллын цэгт хүргэхэд бас чамгүй хэдэн цаг боллоо. Энэ удаагийн CRI-ийн гадаад дотоодын сэтгүүлчдийн баг Лаос, Малайз , Индонез, Япон, Энэтхэг, Монгол, Солонгос зэрэг орны гадаадын сэтгүүлчдээс гадна тус радиогийн удирдлага, дэд ерөнхий редактор зэрэг нийт 27 хүнээс бүрджээ. эхний өдрийн аяллын маань гол зорилго бол 2010 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд албан ёсоор бүртгэгдсэн Лүн Хү Шань уулын аялал жуулчлал, байгалийн үзэсгэлэнт бүстэй танилцах, сурталчлах явдал юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе