|
|
||
Лүн Хү Шань уулын үзэмж
Энд нэг зүйлийг дурдахад Жянши мужийн Лүн Хү Шань уулын бүсийн газрын гадарга, хөрсний бүтэц зосон улаан өнгөтэй. Улаан өнгийн хайрган хаднууд он цагийн уртад салхиар туугдан, усанд идэгдсээр өвөрмөц хачин дүрс хэлбэртэй болон тогтжээ. Одоогоор дэлхийн хэмжээнд ийм зосон улаан хөрстэй цөөн хэдхэн орон байдгаас эзлэх талбайгаар хамгийн том нь Хятад улс ажээ. Иймээс энэхүү газарзүйн өвөрмөц тогтоц бүхий 6 газрыг хамтруулан дэлхийн байгалийн өвд бүртгүүлсний нэг нь энэхүү Лүн Хү Шань уулын бүс юм. ЮНЕСКО-д албан ёсоор өргөдлөө гаргасны дараах 3 жилд тус байгалийн цогцолбор байрладаг Ин Тань хот маш олон ажлыг амжуулжээ. Тэд Лүн Хү Шаньд 150 сая юаний хөрөнгө оруулж, улсын 1-р зэрэглэлийн жуулчдын төв, соёлын өвийн төв, Бумбын шашны соёлын музей, жуулчдад үйлчлэх төв зэргийг байгуулж, 10 км урттай аяллын маршрут нээж, тоон системийн хяналтын төв, зохих бүх цэгүүдэд хяналтын камер суурилуулсан байна. Түүнчлэн 12 сая юаний хөрөнгө оруулалт хийн, зүлэг мод тарьсан нь угаасаа байгалийн гоо үзэмж төгс газрыг улам сайхан болгосон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |