• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жяншид хийх аялал эхэллээ

CRI       (GMT+08:00) 2011-04-21 15:21:47

Наньчан онгоцны буудал

     Замын хажуугаар тутаргын талбай үргэлжилнэ. Хаврын тариалалтын цаг тул тариачид том бүрх малгай духдуулан толгой өөд татахгүй ажиллаж байгаа харагдана. "Цагаан будаа тарихад мөн их ажилтай байдаг байхаа. Бид идэж л байсан болохоос яг ингэж тарьж байхыг нь хараагүй юм байна" гэж Хүчитбаатар маань өгүүлж байна. Үнэндээ гутлаа давах шахсан их усан дунд зайгүй тонголзож байгаа тэднийг харахад ажилдаа огт түүртсэн шинжгүй. Бас машин техник гэх зүйл харагдсангүй. Харин талбай бүр дээр их усан дунд одос үхэр харагдах нь тэдний хамгийн итгэлтэй туслахууд бололтой. Талбайн хажуугаар хөх тоосгон дээвэртэй тариачдын давхар сууцнууд, мөн тэдний эцэг өвгөдийн булшнууд үргэлжилжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе