|
|
||
Бичлэг хийхэд бэлэн боллоо
Оройн зоог дээр Жянши мужийн аялал жуулчлалын товчооны орлогч дарга Ли Руйфэн, Лүн Хү Шань байгалийн цогцолбор бүсийн хорооны Ин Тань хотын аялал жуулчлалын газрын дарга Ли Юнь нар өөрсдийн биеэр хүрэлцэн ирж, Жяншид тавтай морилохыг урлаа. Газар газрын сэтгүүлчид ирсэнд ихэд олзуурхаж байгаа бололтой. Түүнчлэн Японы сэтгүүлчид хандан эх оронд нь газар хөдлөлт болж их гарз хохирол учирсанд харамсаж байгаагаа ч илэрхийлсэн. Япон бүсгүй ч сэтгэл хөдөлж хариу талархал илэрхийлсэн юм. Хоолон дээр мөн олон залуус нэг ширээ эзлэн суусныг сонирхвол Жянши мужийн төв сонин хэвлэл, телевиз радиогийн сурвалжлагчид бөгөөд төвөөс гадаад дотоод сэтгүүлчид ирэхийн сургаар бидэнтэй зам нэгдэн, хотын сонин сонсохоор ирсэн юм байна. Бид өөрсдөө сурвалжлах бус, өөрсдийгөө сурвалжлуулах хэрэг болох нь дээ гэж дотроо инээд хүрч суулаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |