|
|
||
Хятадын өмнөд бүс нутгийн Хайнань муж халуун бүсийн арлын гайхамшигт үзэмжээр дэлхийд алдартай. Түүнчлэн олон өнгө аяст үндэстний соёл Хайнаний жуулчлалын хөгжил дэх салшгүй хэсэг болж байна. Хятад, Ли, Мяо, Хотон зэрэг тухайн орон нутгийн 20 гаруй үндэстнүүдийн дотроос Ли Мяо хоёр үндэстний соёл нэлээд онцлогтой. Хайнань мужийн уугуул үндэстэн болсон Ли үндэстэн аль эртнээс Хайнань мужийн төв, баруун өмнөд хэсгийн халуун бүсийн ой шугуйд төвлөрөн амьдарсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл уламжлалт язгуур зан үйлээ хадгалсаар ирсэн билээ. Саяхан ХОУР-гийн сэтгүүлч Хайнань мужийн Сань Я хотын Нэй Ган Ши уулын Ли үндэстний тосгонд хүрч, уг үндэстний нэхмэл хөвөнгийн уламжлалт гар урлалтай танилцсан байна.
Ли үндэстний тосгонд очих үед нутгийн иргэд Ли үндэстний ая дуугаар Сычуанаас ирсэн жуулчдыг угтаж байгаатай таарсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |